Үс сайхан, зүс ч сайхан өнгөлөг өдрүүдийг танд бэлэглэе Минимал амьдралын хэв маяг руу шилжсэн орчин үеийн залуусын гоёл эрүүл тунгалаг арьс хийгээд намирсан гялалзсан үс болсон билээ. Минимал хэв маягийг агуулсан дотоод засал хэн бүхний сэтгэлийг татам тансаг, чамин харагддаг. Үүнтэй нэгэн адил эрүүл арьс, намирсан зөөлөн үстэй ямар ч бүсгүй олны нүд татам эрхэмсэг харагддаггүй гэж үү? Үргэлж бусдын аз жаргалыг бүтээхийг зорин ажилладаг Аялуунфарм энэ удаад та бүхэнд гоо сайхны илэрхийлэл болсон эрүүл арьс, үс, хумсыг цогцлоох витамин С болон биотиныг танд санал болгож байна. Витамин С буюу аскорбины хүчил нь дархлаа дэмжих үрэвслийн эсрэг үйлдлийн үзүүлдэг. Энэ ч утгаараа эмчилгээнд өргөн хэрэглэгдсээр ирсэн. Сүүлийн үед витамин С-ийн антиоксидант идэвхийг нилээд өргөн хүрээнд судлах болсон ба түүний арьс гоо сайханд үзүүлэх нөлөөг судалсан судалгааны ажлууд хэвлэгдсээр байна. Витамин С нь арьсны коллаген нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Насжилтын шалтгаант үрчлээ нь коллаген 1 болон 2 -ийн нийлэгжилт буурснаас үүсдэг учир витамин С нь таныг энэхүү насжилтын шалтгаант үрчлээнээс урьдчилан сэргийлэх боломжийг олгосноор мэсгүй гоо сайхныг бүтээхэд тань тусална. Хүүхдийнх мэт торгомсог зөөлөн үсээ санагалзаж байвал биотин нь таны мөрөөдлийг биелүүлнэ. Минимал ертөнцөнд будаггүй эрүүл тунгалаг арьс, намирсан зөөлөн үстэй гоо төрхөөрөө энгийн хийгээд эрхэмсэгийг цогцлооё.