Ямар төрлийн өвчин бэ?
Ходоод нь хоол хүнсний найрлаган дахь уургийг задлаж, боловсруулахаас гадна хоолыг хадгалах, жижиглэх, гэдэсрүү дамжуулах үүрэгтэй эрхтэн юм. Ходоодны дээд хэсгийг амсар, дунд хэсгийг ёроол болон их бие, доод хэсгийг нугалуур гэнэ.
Ходоодны хана 4 давхаргаас тогтдог бөгөөд хамгийн дотор давхарга болох салст бүрхүүл нь хамгаалах, шимэгдүүлэх, шүүрүүлэх гэсэн үүргийг гүйцэтгэдэг. Эдгээр салстын эсүүдэд 3 үндсэн булчирхай агуулагдаж, хоногт 2-3 л хэмжээтэй шүүрэл ялгаруулдаг. Хоол боловсруулалтанд оролцдог давсны хүчил, пепсиноген, бикарбонатыг ялгаруулдаг булчирхайн эсүүд нь ходоодны ёроол, их биеийн хэсэгт байрладаг.
Энэхүү салст бүрхүүлийн давхаргын зузаан нь багасч, хамгаалах үүргээ алдаснаар хоол боловсруулах шүүрэлд гэмтэж салстын давхарга гэмтсэнийг шархлаа, булчингийн давхарга хүртэл гэмтсэнийг шарх гэж нэрлэдэг.
Өөрөөр хэлбэл ходоодны хүчил ихээр ялгарч, ходоодыг хамгаалж бүрхсэн салстын эдийг гэмтээн шархлаа, хүндэрч шарх үүсгэдэг.
Ходоодны шарх нь дараахь шалтгаантай үүсч болно. Үүнд:
Ходоодны шархтай холбоотой хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг боловч 75% нь ямар ч шинж тэмдэггүй байдаг. Ходоод, гэдэсний шархны шинж тэмдгийн ноцтой байдал нь шарх хир хүнд буйгаас хамаарна. Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хэвлийн дунд хэсэгт, цээж орчимд шатаж буй мэт мэдрэмжтэй, өвдөлт өгдөг. Энэ нь ихэвчлэн ходоод хоосон үед илүү хүчтэй өвдөж, хэдэн минутаас хэдэн цаг хүртэл үргэлжилдэг.
Шархны бусад нийтлэг шинж тэмдгүүдэд:
Ходоодны шархны шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. Хэдийгээр зовиур бага зэргийн байж болох ч эмчлэхгүй бол хүндэрч, цус алдах, амь насанд ч аюул учруулж болзошгүй.
Ходоодны шархыг хэрхэн оношлох вэ?
Оношлогоо, эмчилгээ нь таны шинж тэмдэг, шархны хүнд байдлаас хамаарна. Ходоодны шархыг оношлохын тулд эмч таны өвчний түүх, шинж тэмдэг, байнгын хэрэглэдэг эмийг үндэслэн цаашдын шинжилгээг төлөвлөнө. Үүнд:
Ходоодны шарх амархан эдгэрдэг ч зохих эмчилгээ хийлгээгүй тохиолдолд:
Хүндрэлийн шинж тэмдгүүд
Ямар эмчилгээг зөвлөдөг вэ?
Таны шархны шалтгаан, үе шат, шинж тэмдэгээс хамааран эмчилгээ өөр өөр байдаг.
Мэс заслын бус эмчилгээ
Хэрэв таны ходоодны шарх нь H.pylori нянгийн халдварын шалтгаантай бол ЭМЧ танд тохирсон антибиотик эмчилгээ болон хүчил үүсгэдэг ходоодны эсийг дарангуйлах үүрэгтэй протоны шахуурга саатуулагч (ПШС) эмийг зөвлөнө.
Эдгээр эмчилгээнээс гадна эмч таньд бүх стероид бус үрэвслийн эсрэг эмийн хэрэглээг зогсоож, нэмэлтээр H2 рецепторыг хориглогч эм (хүчил үүсэлтийг дарангуйлдаг), пробиотик буюу ашигтай бактери, бисмут буюу ходоод хамгаалах бэлдмэл хэрэглэхийг зөвлөж болно.
Ходоодны шархыг эмчлэх зорилгоор эм уух үед
Эмчилгээ хийснээр шархны шинж тэмдгүүд хурдан арилдаг. Хэдийгээр таны шинж тэмдгүүд арилсан ч эмчийн зааж өгсөн эмийг үргэлжлүүлэн уух хэрэгтэй. Энэ нь ялангуяа H. pylori нянгийн халдварыг бүрэн эмчлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мэс заслын эмчилгээ
Маш ховор тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг. Үүнд:
Мэс заслаар
Ямар төрлийн хоолны дэглэм барих хэрэгтэй вэ?
Эрүүл хооллолт нь хэдийгээр шархыг эдгээхгүй боловч эмчилгээний хугацааг эрс багасгана. Хоолны дэглэм барихгүй бол өвчин дахих магадлал маш өндөр байдаг тул хооллолтондоо сайтар анхаараарай. Ялангуяа жимс жимсгэнэ, хүнсний ногоо, эслэг ихтэй хоолны дэглэм барьснаар бие махбод дахь хэвийн, ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, H.pylori нян үржихийг бууруулах боломжтой. Иймд таньд дараах хоол хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд:
Нэмж хэлэхэд ходоодны шархтай хүмүүст хүчиллэг сөөргөө үүсэх нь элбэг тул шарх эдгэрч байх үед халуун ногоотой, давстай, исгэлэн, утсан хоол, хийжүүлсэн ундаа, түргэн хоол хэрэглэхгүй байх нь зүйтэй шүү.
Амьдралын хэв маягаа хэрхэн зохицуулах вэ?
Та гэрийн нөхцөлд эрүүл хоол хүнс хэрэглэхээс гадна
Гэвч эдгээр нь эмийн эмчилгээг орлох боломжгүй тул эмчийн зөвлөсөн эмчилгээг зааврын дагуу хийхийг анхаараарай.
Ходоодны шархнаас урьдчилан сэргийлэх
Ходоодны шарх үүсгэдэг нянгийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд та дараах 2 зүйлийг амьдралдаа хэвшил болгоорой. Үүнд:
Стероид бус үрэвслийн эсрэг эмийн хэрэглээнээс үүдэлтэй шарх үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр эмийн хэрэглээг аль болох хязгаарлаарай. Зайлшгүй хэрэглэж байгаа тохиолдолд тунгийн хэмжээг сайтар баримтлах, эм ууж байгаа үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, эмийг хангалттай хэмжээний шингэнээр даруулж уух хэрэгтэй.
Мөн сайтар унтаж амрах, эрүүл, зөв хооллох, эрт хооллох, стресст өртөхгүй байх зэргийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал та ходоодны шархлаа, шарх үүсэхээс өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалж чадна.
Ямар эмийн эмчилгээ хийлгэх вэ?
Хэрэв ходоодны шарх H.pylori нянгийн халдварын шалтгаантай бол эмчилгээнд “Маастрихтын удирдамж”-ийг баримталдаг бөгөөд зөвхөн шинжилгээний үр дүнд суурилан, эмчийн зөвлөсний дагуу гүйцэтгэнэ. “Маастрихтын удирдамж”-д протоны шахуурга саатуулагч бүлгийн эмэнд суурилсан гурван эм, Бисмут агуулсан гурвал, дөрвөл эм, гистамины Н2 рецепторыг хориглогч эмэнд суурилсан гурвал эмүүдийг 7-14 хоног тасралтгүй хэрэглэнэ гэж заасан байдаг. Хэдийгээр энэ эмчилгээ 70-90% үр дүнгээ өгч байсан хэдий ч дэлхий даяар эмчилгээний бактерийн эсрэг эм болох кларитромицин, метронидазол бусад бактерийн эсрэг эмийн тэсвэржилт ихсэн улмаар H.pylori-ийн эмчилгээний үр дүн буурч байгаа тул сүүлийн үед нянгийн эсрэг эмэнд тэсвэржилтийг үзэж, тохирсон эмчилгээний хувилбарыг сонгохыг зөвлөж байна.
Эмчилгээ
Дэглэм
H.pylori-ийг устгах I сонголтын эмчилгээ
Стандарт эмчилгээ
ПШС (стандарт тун, өдөрт 2 удаа), Кларитромицин (500 мг, өдөрт 2 удаа), Амоксициллин (1 г, өдөрт 2 удаа) нийт 10 хоног
Бисмут агуулсан дөрвөл эмчилгээ
ПШС (стандарт тун, өдөрт 2 удаа), Бисмут (стандарт тун, өдөрт 4 удаа), Тетрациклин(500 мг, өдөрт 4 удаа)
Метронидазол (500 мг, өдөрт 4 удаа) нийт 10-14 хоног
Шаталсан эмчилгээ
Эхний 5 хоног хоёрлосон эмчилгээ: ПШС (стандарт тун, өдөрт 2 удаа), Амоксициллин (1 г, өдөрт 2 удаа)
Дараагийн 5 хоног гурвалсан эмчилгээ: ПШС (стандарт тун, өдөрт 2 удаа), Кларитромицин (500 мг, өдөрт 2 удаа), Метронидазол (500 мг, өдөрт 2 удаа)
Бисмут агуулаагүй дөрвөлсөн эмчилгээ
ПШС (стандарт тун, өдөрт 2 удаа), Амоксициллин (1 г, өдөрт 2 удаа), Кларитромицин (500 мг, өдөрт 2 удаа), Метронидазол (500 мг, өдөрт 2 удаа) нийт 7-10 хоног
H.pylori-ийг устгах II сонголтын эмчилгээ
Левофлоксацинд суурилсан гурвалсан эмчилгээ
ПШС (стандарт тун, өдөрт 2 удаа), левофлоксацин (500 мг, өдөрт 2 удаа), Амоксициллин (1 г, өдөрт 2 удаа) нийт 10 хоног
H.pylori-ийг устгах III сонголтын эмчилгээ
H.pylori-ийн бактерийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг үзэж, эмчилгээний хувилбарыг сонгох
Эдгээр эмчилгээнээс гадна пробиотик буюу ашигтай бактерийг нэмэлтээр хэрэглэх нь H.pylori-г устгах эмчилгээний үр дүнг сайжруулдаг байна. Пробиотик нь эмгэгтөрүүлэгч бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, эзэн биеийн дархлааны системийг сайжруулахын хамт пробиотик бактер эмгэгтөрүүлэгч бактеритай өрсөлдөх чадвартай байдаг. Стандарт антибиотик эмчилгээний үр дүн 71% байхад пробиотиктой хавсарсан эмчилгээний үр дүн 81% болж нэмэгдэж байжээ.
Боловсруулсан: АУ-ы доктор, дэд профессор Я.Мөнхдэлгэр